Таны хүүхэд хаана, юу хийж яваа бол?

2018 оны 2 сарын 28

Жил бүр дэлхий даяар 800’000 хүүхэд алга болж, хулгайлагддаг. Хүүхдийн хулгайчид бол үнэхээрийн сайн сэтгэл судлаачид байдаг. Тэд хүүхдүүдийн сонирхлыг асар хурдан татаж, өөрийнхөө арга залинд хялбархан автуулдаг.

Тиймээс бид олон улсын brightside.me сайтын бэлдсэн сэрэмжлүүлэг мэдээллийг орчуулан хүргэж байна. Хүүхдийн хулгайчдын голчлон хэрэглэдэг 10 заль мэхийг мэдэж аваад хүүхдүүддээ сайтар тайлбарлан хэлж өгөөрэй. Мөн та ч бас хэзээ нэгэн цагт хүүхдийн хулгайчийг барьж илрүүлэх ч юм билүү.

1. Хүүхдээс тусламж хүсдэг

Бие өвдөөд алхаж чаддаггүй туслаач, дэлгүүр ороод юм аваад өгөөч гэх мэтээр хүүхдээс тусламж гүйж байгаа хүмүүс сэжигтэй байх нь олонтаа. Учир нь ямар ч насанд хүрсэн хүнд тусламж хэрэг болвол чадал, чадамжтай том хүнээс гуйх нь тодорхой. Тиймээс бага насны хүүхдээс тусламж гуйж байвал бүү итгээрэй.

2. Тоглоомын талбай, сургуулийн хавиар дэмий эргэлддэг

Хүүхдээ салхилуулж, сургууль цэцэрлэгээс нь тосон авч байгаа эцэг эхчүүдийн дунд хий дэмий зогсон байгаа тэр танихгүй хүн бас л аюултай. Хүүхэд, томчууд бужигнасан иймэрхүү газруудаас хүүхэд хамгийн ихээр хулгайлагддаг байна.

3. Нохой, муур гэх мэт хүүхдийн хайртай амьтдыг ашигладаг

Хүүхдэд эгдүүтэй нохой, туулай, муураа харуулж, тэврүүлээд авч явахыг оролдож байвал хүүхэд хулгайлахыг оролдож байна гэсэн дохио юм. Энэ кейсийг хүүхдүүддээ заавал анхааруулаарай.

4. Чихэр, тоглоомоор хуурч авч явдаг

Олон жилийн туршид хүүхдийн хулгайчдын ашиглаж ирсэн уламжлалт арга. Хүүхдүүд амттанд дуртай, гэнэн итгэмтгий учраас дагаад л явдаг байна.

5. Хүүхдээс зам асууж лавладаг

Миний дүү тэр газар хаана вэ?, Машинд суугаад заагаад өгөөч? гэх мэтээр асуудаг байна.  Бурхан минь, шууд зугтаж бай гэж хүүхэддээ хэлээрэй.

6. Хуурамч найз болдог

Фэйсбүүкээр хуурамч найз болж дотносоод, итгэлийг нь олж уулзан хулгайлах хэргүүд дэлхий дахинаа олширчээ.

7. Жолоодож үзэхийг санал болгодог

Ялангуяа хөвгүүдэд мотоцикл, дугуй, машин жолоодож үзэхийг санал болгон хуурч авч явдаг хэрэг түгээмэл байдаг. Ямар ч эрүүл ухаантай хүн хүүхдээр жолоо бариулахгүй учир ийм хүсэл тавьсан хүмүүсийг шууд сэжиглэж болно.

8. Өсвөр насны охидыг “од” болгоно хэмээн хуурдаг.

Сэтгүүлийн зураг авалтад оруулна, видео клипэнд тоглуулна гэж хэлээд студи руу явахыг санал болгож байгаа нь өөрийгөө хэн бэ гэдгийг таниулж байна. Хэрэв үнэхээр л зураг авалтад нь охид хэрэгтэй байгаа бол зурагчид эцэг эхээс нь зөвшөөрөл авах байсныг санаарай.

9. Цагдаагийн дүрд хувирдаг

Цагдаагийн дүрд хувирсан хулгайчид хүүхэд дээр ирээд “Чи буруу хэрэг хийсэн байна эсвэл аав, ээж, найзад чинь асуудал тулгарчээ. Дагаад яв” гэдэг. Харин жинхэнэ цагдаа “Аав, ээжийгээ дууд” гэсэн шаардлагыг тавьдаг.

10. Харахад л андашгүй байдаг

Хөөрхөн охин, хүүг харваас илтэд муухай царай зүс, хувцастай хүн уйлуулан дагуулаад явж байвал асуудал байна аа гэсэн үг. Тухайн хүүхэд уйлж орилон, гарыг нь тавиулахыг оролдож байвал та шууд цагдаа дуудаарай.

Тэгвэл Монгол улсын тухайд 1988-2014 онд нийт 25 хүүхэд ор сураггүй алга болсон, өнөөг хүртэл олдоогүй гэсэн баримт бий. Мөн өдөрт дунджаар хүүхэд алга боллоо гэсэн 10 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг байна. Тэдний ихэнх нь нь эцэг эхийн хараа хяналтгүйгээр төөрч алга болсон 0-17 насны  хүүхдүүд байдаг ба 50-аас дээш хувь нь охид байдаг аж.

Тиймээс эцэг эхчүүд бид бяцхан үрсээ хэрхэн хамгаалж, хэнтэй хаана, юу хийж явааг нь  яаж хянах вэ?

  • Эцэг эхийн хараа хяналт – Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч авах, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх зэргээр хаана, юу хийж байгааг нь нарийн тодорхой мэддэг байх хэрэгтэй. Нэмээд хүүхэдтэйгээ сайн ярилцаж, аюулыг урьдчилсан сайтар хэлж ойлгуулах нь чухал.
  • GPS-тэй төхөөрөмж- Мэдээж өсвөр насны хүүхдүүдийг эцэг эхчүүд нь цаг тутамд дагаад явж чадахгүй учраас байршил тогтоогч GPS-тэй төхөөрөмжүүдээр дамжуулан харж, хамгаалах нь шинэлэг шийдэл болоод байна. Хүүхдүүд дуртай ашиглаж, хэрэглэхэд хялбар, авсаархныг нь бодоод байршил  тогтоогчтой бугуйн цагийг олон эцэг эхчүүд сонгон хэрэглэдэг.  Танд санал болгоход Юнител группийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хамтдаа” гэр бүлийн хөтөлбөрт бүртгүүлсэн гэр бүлийн хүүхдэд GPS-тэй ухаалаг бугуйн цагийг 100% хүртэлх хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Юнителийн 77778888,1414 утаснаас болон ЭНДЭЭС https://www.unitel.mn/unitel/store/product/59 лавлаарай.
  • Хичээл заах- Төөрлөө гэхэд хэнээс тусламж гуйж, хэнтэй холбогдох вэ? гэдгийг хамгийн түрүүнд хэлж өгөөрэй. Сэжиг бүхий хүнтэй тааралдвал чангаар тусламж гуйж зугтахыг хүүхэддээ бодитоор, биечлэн зааж өгөхийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Эх сурвалж: GOGO.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
54356
6 эможи
keyboard_arrow_up