Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг АНХААРУУЛЖ байна

2018 оны 2 сарын 28

Arslan.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулъя. Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн  хөндийгөөр 13-18, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54351
0 эможи
keyboard_arrow_up