Тэнэмэл иргэд нэгнийнхээ аминд хүрчээ

2018 оны 2 сарын 27

Arslan.mn

Хан-Уул дүүргийн XV дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл иргэд архидан согтуурсан үедээ нэгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

“Дулааны худагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн “Арцат-111” чиглэлийн алба хаагчид ажиллаж тэнэмэл амьдралтай 21 настай, эрэгтэй А нь тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг эрэн сурвалжилж илрүүлжээ.

Тодорхой оршин суух хаяггүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох тохиолдол байдаг. Тэднийг цагдаагийн байгууллагаас бусад газруудтай хамтран илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллага, халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулдаг аж.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг бүртгэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ТББ-д байршуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54347
0 эможи
keyboard_arrow_up