ШҮЛХИЙ өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоохыг Тагнуулын байгууллагад үүрэг болголоо

2018 оны 2 сарын 27

Arslan.mn

Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан уг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 05 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өглөө.
Үүнд:

  • Байгууллага хоорондын харилцан ажиллагаа, ажлын хариуцлагыг сайжруулах, хоорондын зөрчлийг таслан зогсоох, мэргэжлийн байгууллагын албан хаагч ажлаа хариуцах, ур чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн бус тайлбараа зогсоох
  • Өвчний тохиолдол илэрсэний дараа нөхцөл байдлыг үнэлэх, малын гоц халдварт өвчний хувьд тандалт үзлэгийг хийх асуудлыг стандарт арга тактикийн дагуу хийх, ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар томилох, төлөвлөгөө гаргах, амаар ажил ярихаа зогсоох, төлөвлөгөөний дагуу ажиллах, голомтын бүс, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүс, эрүүл бүсийн зааг хязгаарыг тандалт үзлэгийн үр дүнд тулгуурлан хийх, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэх, өвчинтэй тэмцэх ажлын эхлэлийг зөв эхлэх, үсчсэн байдалтай ажиллаж байгааг зогсоох
  • Булган аймгийн эрүүл сумдад өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүргийг албан тоотоор хүргүүлэх, аймгийн төвийн сумын план зурагт хүн, машин техникийн хөдөлгөөн үйлдэх маршрутыг тогтоож өгөх, хяналт тавих, хяналтын цэгт дүйцүүлэх алба хаагчдыг дайчлах
  • Өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг бодитоор дээд шатны байгууллагад ирүүлэх, болж бүтэж байгаа гэж хуурамч мэдээлэл ирүүлэхээ таслан зогсоох, Гурванбулаг суманд сумын төвөөс гадна 18 км-т малчны хотонд мал гоц халдварт өвчнөөр өвчилсөн, малын эмч байхгүй, өвчилсөн малыг эмх замбараагүй тээвэрлэсэн, өвчин цааш тархах болзошгүй эрсдэл үүсгэсэн ноцтой асуудлыг мэдэгдээгүй, газар дээр нь ажиллах явцад мэдсэн зэрэг хариуцлагагүй асуудлыг таслан зогсоох
  • Төв аймгийн удирдлага, холбогдох мэргэжлийн дарга нар тус суманд өвчний нөхцөл байдал үүссэн байхад газар дээр нь танилцаагүй, мэргэжилтэн явуулчихсан, өвчинтэй тэмцэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллага хариуцлагатай хандах
  • Булган аймаг ариутгал, халдваргүйтгэлийн цэгийг яаралтай байгуулах, өмнө нь удаа дараа цахим хурлаар үүрэг өгөөд хариуцлагагүй хандсан асуудлаа таслан зогсоох, ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Булган сумын Засаг даргын тамгын газрын ажиллагсдадтай уулзаж, аймгийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг өгч, үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулахад анхаарч ажиллаж байна.

Цагдаа болон тагнуулын байгууллагын алба хаагчдад өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоохыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnГэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54345
2 эможи
keyboard_arrow_up