Гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг сонсогчид эрэн сурвалжилж баривчилжээ

2018 оны 2 сарын 27

Image may contain: 3 people

Их сургуулийн Цагдаагийн сургуулийн 341 дүгээр дамжааны сонсогч Г.Анхсайхан, 343 дугаар дамжааны дэд түрүүч Б.Бадрахбаяр, сонсогч Ц.Билгүүн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийх явцдаа буюу энэ сарын 23-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг халуун мөрөөр нь шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан эдгээр сонсогчийн ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж яваа сонсогчдодоо их сургуулийн бие бүрэлдэхүүний өмнөөс сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
3
wow an post
6
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
54324
50 эможи
keyboard_arrow_up