197 хүний НӨАТ-ын урамшууллын сугалааны бүртгэл зөржээ

2018 оны 2 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болсон хүмүүсийн хонжворын мөнгө дансанд нь ороогүй байна гэсэн мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад өнгөрсөн сарын сугалаанд хожсон 13 мянга орчим хүний 197-гийнх нь дансны мэдээлэл зөрснөөс болж хонжвор нь ороогүй аж. 

Хэрэв таны мэдээлэл буруу бол  ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулах шаардлагатай. 

БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР: ЖИШЭЭ

Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу байвал таны буцаан олголтыг шилжихгүй болохыг анхаараарай.

Үүнээс гадна зарим иргэд хонжвор хожсон ч хүсэлт илгээгээгүйгээс болж хонжвороо авч чаддаггүй ажээ. Тиймээс азтан болсноос хойш 90 хоногийн дотор хүсэлт илгээх хэсгийг дарж баталгаажуулах шаардлагатай ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54323
0 эможи
keyboard_arrow_up