Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

2018 оны 2 сарын 26

Arslan.mnМалчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 7-9 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд баруун аймгуудын зарим нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27, 3-р сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 3-р сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54267
0 эможи
keyboard_arrow_up