Усны шинэ төлбөрийг энэ сараас мөрдөнө
2014 оны 7 сарын 04
Хот, суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээний зөвлөлд өнгөрсөн сард хуралдаж зарим суурин газруудад усаар үйлчлэх үйлчилгээний үнийг нэмэхээр болсон.
Тухайлбал Улаанбаатар хотод нэг литер бохир усны үнэ 40 мөнгө, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтсон. Мөн усны хураамж гэж нийслэлийн хэрэглэгчдээс хоногт 83 төгрөг буюу сард 2500 төгрөг авч байхаар болсон. Тэгвэл энэ сарын 15 наас эхлэн нийслэлийн иргэдээс усны үнийг нэмэгдсэн үнээр тооцож авахаар болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5425
0 эможи