ҮСХ: Тэтгэврийн сан сүүлийн зургаан жилд алдагдалтай байна

2018 оны 2 сарын 24

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөгт хүрч, 2006 оныхоос 8.9 дахин нэмэгдсэн байна.

Arslan.mn

Харин зарлага тайлант хугацаанд 1.9 их  наяд төгрөгт хүрч 2006 оныхоос 9.5 дахин өссөнийг ҮСХ мэдээллээ. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэгч даатгуулагч иргэд 2017 онд нэг сая болж 2006 оныхоос 2.2 дахин нэмэгдсэн бол тэтгэвэр авагчид 388.3 мянга болж 1.3 дахин өсжээ. Тэтгэврийн сан алдагдалтайгаас гадна тасралтгүй нэмэгдсээр байгааг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын судалгаанд онцолсон байгаа юм. Статистик үзүүлэлтийг харвал, 2006 онд нэг өндөр настанд олгосон тэтгэврийн нэг сарын дундаж хэмжээ даатгуулагчийн төлсөн шимтгэлээс 1.6 дахин өндөр байжээ. Харин 2016 онд 4.8 дахин өндөр болж нэмэгдсэн байна. Судалгаанаас харахад, тэтгэвэр авагчдын тоо болон тэтгэврийн хэмжээ өсөж Тэтгэврийн сан сүүлийн зургаан жилд алдагдалтай болжээ. Тиймээс тэтгэврийн насыг сангийн орлого бүрдүүлэлт болон зарлагын харьцаанаас хамааруулан оновчтой тогтоох, урт хугацаанд тогтвортой бодлогоор хангах шаардлагатай гэж ҮСХ-ны судалгаанд дурдсан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
54249
1 эможи
keyboard_arrow_up