“Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ“ төсөл хэрэгжлээ

2018 оны 2 сарын 23

Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд “Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл хэрэгжлээ.

Төслийн хүрээнд тус эмнэлгийн цаг олголтын системийг боловсронгуй болгон, олон нийтэд дэлгэцээр ил тод харуулдаг болсон аж. Ингэснээр үйлчлүүлэгч өөрийн боломжит цаг, өдрийг сонгон авч үйлчлүүлэх бололцоог олгож буй юм байна.

Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ээлтэй болгох үүднээс тус төвийн угтах үйлчилгээний ажилтнууд болон иргэдтэй шууд нүүр тулж ажилладаг эмч нарт харилцааны ур чадвар, мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй хүргэх, ил тод байдлын ач холбогдлын тухай зэрэг сургалтыг явуулжээ.

Тус төслийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning ТББ-ын хэрэгжүүлж буй “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсан хэсэг залуус санаачилсан бөгөөд амжилттай хэрэгжвэл улсын хэмжээний бүх эмнэлэгт авч ашиглах боломжтой юм байна. Одоогоор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54236
0 эможи
keyboard_arrow_up