Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан шинийн 8-15-ны хооронд Сүх­баатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханд мөргөх, хийморь сэргээх, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо нэмэгд­дэг. Иймд орон нут­гийн холбогдох байгуул­лагуудаас  сэрэмжлүүлэг гаргажээ.

Сэрэмжлүүлэгт Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгааг сануулав. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийл­гэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
54215
1 эможи
keyboard_arrow_up