Дэлхийн зөн ОНХХ-ийн "Хөгжлийн хөтөч-2" аяны хүрээнд спортын 2 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

2014 оны 7 сарын 04

Дэлхийн зөн ОНХХ-ийн “Хөгжлийн хөтөч-2” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн спортын хороотой хамтран Спортын 2төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан байна. Тус өдөрлөг спортын 2 төрлөөр явагдаж дүүргийн 7 хорооны 104 иргэн хамрагдан хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс,
Волейболын төрөлд
1-р Байрт 16-р хорооны баг тамирчид
2-р Байрт 8-р хорооны I багийн тамирчид
3-р Байрт 9-р хорооны баг тамирчид хошуучиллаа.
Хөгжөөнт буухиа төрөлд
1-р Байрт Э.Энхманлай ахлагчтай баг
2-р Байрт Н.Мөнх-Цэнд ахлагчтай баг
3-Байрт О.Хосбаяр ахлагчтай багууд хурд, хүч, авхаалж самбаагаараа
бусдыгаа манлайлав.
Спортын өдөрлөгийн  нээлтийн арга хэмжээнд НХХ-ийн дарга Б.Булган, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, НХҮ-ний ХАХХ дарга Б.Бадамсүрэн, дэлхийн зөн Хан-Уул-ын ОНХХ-ийн менежер О.Саранцэцэг 7-р хорооны засаг дарга А.Мөнх-Амгалан, 8-р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа нар хүрэлцэн ирж оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5415
0 эможи
keyboard_arrow_up