ҮХЦ “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэхээр болжээ

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн Цэцэд ханджээ. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах агуулгатай юм.

Үндсэн хуулийн цэц дээрх иргэдийн гаргасан мэдээллээр маргааш үүсгэж дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ. Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 28-нд болох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54142
0 эможи
keyboard_arrow_up