ЗЦА: Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг ТАВАН ХЭЛ дээр өгөх боломжтой болжээ

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч байгаатай холбоотойгоор Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж хамтран ажиллах хүсэлтийг албан бичгээр хүргүүлснээр гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг дээрх хэлний сонголтоор авах боломжийг бүрдүүлжээ.

Arslan.mn

Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын цахим хуудаснаа иргэд татан авах боломжийг бүрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох ангилал ахиулах шалгалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн 10 асуулт бүхий тестийн шалгалтыг Дүнжингарав худалдааны төв дэх “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шалгалтын танхимд цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлсэн билээ.

Мэргэжил хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрах, төвийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж нарын санаачлагаар жолоочийн бүртгэлийн санг бэлэн бус торгуулийн мэдээллийн сантай холбох ажлыг Интерактив Би Ай ХХК-ийн инженер техникийн ажилтнаар гүйцэтгүүлж, иргэд тус төвөөс үйлчилгээ авахдаа зөрчлийн шийтгэлийн торгуулийг төлсний дараагаар үйлчилгээ авахаар зохицуулалт хийж хяналт тавин ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54140
0 эможи
keyboard_arrow_up