Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрөгч хоногт үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших худалдааны төвийн хажуу талаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ш-ийн савхин цүнхтэй эд зүйлийг Төв аймгийн харьяат 18 настай, эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улиастайн хуучин эцэст дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийн дагуу шалгаж иргэн Г-ийн “IPhone-5” гар утсыг Төв аймагт оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй М нь дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54117
1 эможи
keyboard_arrow_up