Дээрмийн хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

2018 оны 2 сарын 20
Arslan.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтуурсан үедээ дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
 
Тодруулбал Н, Б нар нь тус дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчимд явж байсан иргэний эд зүйлийг, М нь 25 дугаар хороо, Зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэрэг үйлджээ.
Амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай олон нийтийн газар авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Иймд иргэд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн Газраас уриаллаа.
Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54086
0 эможи
keyboard_arrow_up