Дэлгүүрийн барааны үнийн шошго хэрэглэгчийн ХУДАЛДАН авалтад НӨЛӨӨЛДӨГ

2018 оны 2 сарын 20

Arslan.mn

Танд барааны үнийн ШОШГО гэхээр юу санаанд тань бууж байна вэ? Нөгөө л урагдаж халцарсан, үнэ нь өнгөө алдаж арилсан болхи аргаар хайчилж тавьсан цааснууд төсөөлөгдөж байгаа биз?

Дэлгүүрт ороод худалдан авалт хийхэд хэрэглэгчдийн дунд хамгийн их тохиолддог түгээмэл асуудал бол бүтээгдэхүүний үнэ байрлах шошго дээрх үнийн тухай мэдээллийн үнэн бодит эсэх-д эргэлзэх асуудал байдаг.

Бид бараа, бүтээгдэхүүний харалдаа доор байрлах шошгоос тухайн бүтээгдэхүүний үнэ, хямдралтай холбоотой бүхий л мэдээллийг авдаг тул үнийн шошго нь хархад ойлгомжтой, нэг хэлбэр дизайнтай, үнэн зөв мэдээлэлтэй байх шаардлагатай.

Буруу стандартаар хэвлэсэн, урагдаж халцарсан, өнгөө алдаж гандсан, өөр өөр өнгө дизайнтай, гараар бичиж наасан шошгууд нь хэрэглэгчийг эргэлзүүлж, барааг худалдан авахад хүндрэлтэй, итгэл үнэмшил багатай зэргээс гадна дараах дутагдалтай талуудтай Үүнд:

  • Гараараа бичих үед алдаа гарах магадлал өндөр
  • Жигд бус үзэмж муутай харагддаг
  • Хэрэглэгчдэд итгэл үнэмшил төрүүлж чаддаггүй, эргэлзээ үүсгэдэг
  • Заавал худалдагчийн оролцоотой үнийн мэдээлэл авахад хүргэдэг
  • Зардал өндөр, ажиллагаа ихтэй
  • Цаг их зарцуулдаг гэх мэт маш олон дутагдалтай талтай.

Дээрх дутагдлууд нь мөн хэрэглэгчийн худалдан авалт хийх шийдвэрт нөлөөлж байдаг. Учир нь дэлгүүр бол хэрэглэгч өөрөө өөртөө үйлчилдэг талбар бөгөөд тухайн хэрэглэгч өмнөх туршлага, мэдээлэл дээрээ үндэслэж шийдвэр гаргадаг болохоос таарсан дэлгүүртээ ороод л худалдан авалт хийдэггүй.

Ялангуяа барааны шошго гэх мэт жижиг ч гэлээ хэрэглэгчид хамгийн их мэдээлэл өгөх үүрэгтэй энэхүү зүйл нь хэрэглэгчийн үйлдлийг хялбарчилсан, ойлгомжтой үнэн, зөв мэдээллийг агуулсан, хархад үзэмжтэй байхгүй бол хэрэглэгч үйлчлүүлэхэд хэцүү дэлгүүрээр тэр бүр ороод байхгүй нь лавтай.

Эх сурвалж: datacare.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54060
1 эможи
keyboard_arrow_up