БНХАУ-ын зээлээр цэвэрлэх байгууламж барина

2018 оны 2 сарын 19

Arslan.mn

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа техник, технологийн өргөтгөл, шинэчлэлт хийжээ. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь технологийн горим алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болоод байгаа.

Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг холбогдох судалгааг хийж энэ оны III улирал гэхэд барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын зээлээр барихаар төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54005
0 эможи
keyboard_arrow_up