НӨАТ-ын сугалаагаар таван сая төгрөгийн есөн азтан тодров

2018 оны 2 сарын 19

Зураг

НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 18-нд болж, 14 мянга 809 азтан тодорчээ. Энэ удаагийн сугалаанаас таван сая төгрөгийн азтан ес тодорсон бол нэг сая төгрөгийг 133 хүн хожжээ. Түүнчлэн 200 мянган төгрөгийн азтанаар 1281, 50 мянган төгрөгийн азтанаар 13 мянга 386 хүн тодорсон байна.

Харин энэ сард супер шагнал буюу 50 сая төгрөгийн азтан тодроогүй. Тиймээс дараагийн сугалаагаар супер шагналын сан 75 сая төгрөг болж өсөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
54003
2 эможи
keyboard_arrow_up