НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шинийн 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.
2018 оны 02 дугаар сарын 17-ны 20 цагаас 02-р дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 9-14 хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20,21-нд баруун, төв, зүүн, аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ