НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно

2018 оны 2 сарын 17

Иргэн та НӨАТ-ын ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ингэж засварлана уу Arslan.mn

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно. Энэ удаагийн тохиролд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт багтах аж. Баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой юм.

Сануулахад, Сангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталлаа.

НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр,

  • 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая  төгрөг болж нэмэгдэв.
  • 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв.
  • 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав.
  • 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53980
0 эможи
keyboard_arrow_up