Пёнчан-2018: Б.Ачбадрах 97-р байрт шалгарлаа

2018 оны 2 сарын 17

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмын медальтнууд тодорсоор байна. Өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаан болж, Батмөнхийн Ачбадрах 41:40.4 минутын цагийн амжилтаар 97-р байрт орлоо. Энэ зайд нийт 119 тамирчин хурд хүчээ сорьсноос Швейцарийн Дариа Кологна 33:43.09 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Норвегийн С.Хегстад Хругер, Олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс оролцож буй ОХУ-ын тамирчин Денис Спицов хүрэл медаль хүртлээ.

Өвлийн олимпийн наадамд анх удаа оролцож байгаа Б.Ачбадрах 2017 онд “В” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монгол улсын цанын спортын түүхэнд анхдагч амжилтын эзэн болсон юм. Тэрбээр энэ удаа тэргүүлэгчээс 7 минутын алдагдалтай барианд оржээ. Өчигдөр болсон гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Чинбатын Отонцэцэг уралдаж, 90 тамирчнаас 84-р байрт орсон. Түүний хувьд хоёр дахь олимпийн наадамд эрхээ аван оролцлоо.

Монгол улсын цанын тамирчдын дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ ажилласан бөгөөд баг тамирчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүллээ. Альпениса цанын төвд монголчууд олноор очин баг тамирчдаа дэмжиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
53978
1 эможи
keyboard_arrow_up