Arslan.mn

Авилгатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлүүлсэн.

Авилга, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй юм.