Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

2018 оны 2 сарын 16

Arslan.mn

Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сарыг тохиолдуулан 2017 онд үр бүтээлтэй ажилласан зарим шүүгч, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд Шүүхэд өнөөдөр боллоо.

Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр:

  •     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг,
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек,
  • Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр,

Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр:

  •     Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа,
  • Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Саямандах,
  • Өвөрхангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Нарангэрэл,
  • Хөвсгөл аймгийн шүүхийн бичиг хүргэгч Б.Маналжав нарыг  тус тус шагналаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт болон албаны бусад хүмүүс оролцов.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53958
0 эможи
keyboard_arrow_up