“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“-ийн нээлтийн үйл ажиллагаа 26-ны өдөр болно

2018 оны 2 сарын 15

Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг 2018.02.26-ны өдөр нээлт хийж үйл ажиллагаа эхлүүлэх болно. 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн зорилго: 

Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэнэ. 

Үйл ажиллагааны зорилт:

- Залуучуудыг ажил идэвхтэй хайж, олоход дэмжлэг үзүүлэх үүднээс тэднийг идэвхжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.

- Ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах

- Ажил хайгчийг бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний хөдөлмөр эрхлэх чадварыг хөгжүүлэх

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг нэвтрүүлэх (Залуучуудын гарааны бизнес)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53943
1 эможи
keyboard_arrow_up