Цагдаагийн алба хаагч нар сар шинийн босгон дээр ТӨР ЗАСГИЙН болон ЦЕГ-ын шагнал хүртлээ

2018 оны 2 сарын 15

Image may contain: 26 people

Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 14 зарлигаар хууль сахиулах салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаагийн алба хаагч, ахмад ажилтнуудыг төрийн дээд шагнал одон, медалиар шагналаа.

Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал, Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан цагдаагийн дэд хурандаа Д.Баяндалай, Цэргийн гавъяаны одонгоор ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Р.Бат-Оргил, Эрүүгийн цагдаагийн албаны Дүн шинжилгээний хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа А.Энхтөр, Дотоодын цэргийн штабын ахмад ажилтан, бэлтгэл ахмад Б.Баттулга нар шагнагдлаа. 

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, ЦЕГ-ын Хүний нөөц , сургалтын хэлтсийн хүний нөөцийн хэрэг хөтлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Пүрвээ, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа У.Жамбацэрэн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ч.Батхүү, Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ, Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн ахлагч Э.Мөнхчимэг, Дотоодын цэргийн 805-р ангийн Улаанбаатар ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын эргүүлийн офицер, дэд хурандаа П.Баасанжав нар шагнадсан юм.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржав даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дугаар Б/108 тоот тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан дараах нэр бүхий алба хаагч, ахмад ажилтныг шагнаж урамшууллаа.

Цагдаагийн гавъяа тэмдгээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энхнасан, Замын цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтандөш, Бүртгэл хяналтын төвийн мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж, Автобаазын Техник, үйлчилгээ, засварын хэлтсийн кузов засварчин , будагчин, цагдаагийн ахлах ахлагч Г.Сүхбаатар

Хүндэт жуух бичгээр Замын цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Одбаяр, Баярын бичигээр Автобаазын Техник, үйлчилгээ, засварын хэлтсийн цахилгаан, хийн гагнуурчин, цагдаагийн ахлагч Ю.Батцоож нар тус тус шагнагдлаа.

Хууль сахиулах салбарт өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олноо манлайлан төр засгийн болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал хүртсэн алба хаагч нартаа баяр хүргэе. 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Image may contain: 4 people

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 4 people

Image may contain: 3 people, wedding

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53927
1 эможи
keyboard_arrow_up