Замын хөдөлгөөн ихтэй Баянгол дүүргийнхэн хамтран ажиллах санамж бичигтэй болов

2018 оны 2 сарын 15

Зураг

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг бусад төрийн болон аж ахуй нэгж байгууллагатай хамтран хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн 6 дүүрэгт “Зөвлөгөөн” зохион байгуулж байгаагийн гурав дахь нь Баянгол дүүрэгт боллоо.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр  Баянгол дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн хэлтэс болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудыг хамран зохион байгуулав.  Тус дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, МҮЭСТО, Барс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг хүн ам болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй том дүүрэг юм.

Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Замын аюулгүй байдлын үндэсний төв төрийн бус байгуууллага, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, Барс худалдааны төвийн захирал М.Эрдэнэчимэг зэрэг байгууллагуудын төлөөлөл нар оролцлоо. Тус дүүргийн ЗЦХ-ээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бусад орнуудын хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаас хэрэгжүүлэх саналыг гаргав. Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс байгууллага хооронд зам тээврийн хэрэг, осол, авто замын ачаалал, замын зохион байгуулалтыг шийдвэрлэхэд чиглэгдсэн саналыг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор харилцан тохиролцож “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн хүрээнд гэрэлтүүлэг, камержуулалт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, хайс, хашлагыг нэмэгдүүлэх, аж ахуй нэгж байгууллага нь гадна зогсоол, талбайд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан ажиллуулах, шаардлагатай бусад орц, гарцыг нээх хаах зэрэг ажил хийхээр  тохиролцсон байна. Хэвлэл мэдээллийн байгууллагатай ч идэвхтэй хамтран ажиллахаа энэ үеэр мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53895
0 эможи
keyboard_arrow_up