Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2018 оны 2 сарын 14

Arslan.mn

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гуравны өдрийг  дуустал буюу 19-ны өдөр хүртэлх хугацаанд  автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин маргааш буюу битүүнд автомашины дугаарын сүүлийн тооноос хамааран тээврийн хэрэгсэлгүй зорчихгүй байх дүрэм хэвийн үйлчилнэ. Тодруулбал, пүрэв гариг тул 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй.

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах цагдаа нар хуваарийн дагуу, хэвийн ажиллана. Иргэн та ч мөн баярын өдрүүдэд явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53878
0 эможи
keyboard_arrow_up