2017 оны санхүүгийн жилд “ДЦС-4“ 273 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

2018 оны 2 сарын 14

2017 оны санхүүгийн жилд Дулааны IV цахилгаан станц 273 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Харин өмнөх жилд алдагдал хүлээж байжээ.

Arslan.mn

Мөн тайланд дурдсанаар борлуулалтын орлого өнгөрсөн оноос 7.6 хувиар өсөж, 233.2 тэрбум төгрөгт хүрчээ. 2016 онд гадаад валютын зөрүүнээс гарз хүлээж байсан бол 2017 онд 1.47 тэрбум төгрөгийн олзтой ажилласан байна. Тус компаниас өгсөн мэдээллээр өнгөрсөн онд эрчим хүч нийлүүлэлтийн зорилтоо 180 сая кВт цагаар давуулсан бол дулаан нийлүүлэлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлжээ. Мөн "Санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах ажилд түлхүү анхаарсан. Тэвчиж болох зардлуудыг хэмнэн, нээлттэй хэлбэрээр нийлүүлэлтийн тендер зарлах тоог нэмэгдүүлсэн нь ашгаа өсгөхөд голлон дэмжлэг үзүүлсэн" гэдгийг Дулааны IV цахилгаан станцын Гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолжээ. “ДЦС-4” компани энэ онд төрөл бүрийн техник хэрэгслээс гадна хүнс, угаалгын нунтаг зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх 36 тендер зарлаад байгаа юм. “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн эрчим хүч, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Эх сурвалжийн мэдээлснээр Шивээ Овоо компаниас нүүрсний хэрэглээний 50 орчим хувийг татдаг байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53847
0 эможи
keyboard_arrow_up