“Ирээдүйн гэр бүлдээ бичих миний захидал” уралдаан амжилттай болж өндөрлөлөө
Хан-Уул дүүрэг нь 2014 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Хүүхэд бүрийн инээмсэглэл” уриан дор 2014 оны 06 сарын 11-30 хооронд 110-р сургуулийн сурагчдын дунд “Ирээдүйн гэр бүлдээ бичих миний захидал” уралдааныг хүүхдийг нийгэмшүүлэх тэдний ирээдүйн гэр бүлийн төсөөллийг бусдад үлгэр дуурайл болгох, өөрсдийн алдааг бусдад сургамж болгох, эцэг эх-хүүхдийн харилцааг ойртуулах зорилгоор амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Нийт 34 хүүхэд суралцдаг бөгөөд ирсэн захидлуудын эхний 3 байрыг шалгаруулан шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолд дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга н.Ган-Оч, байр эзэлсэн хүүхдүүдийн эцэг эх, 411-р ангийн дарга З.Мөнх-Эрдэнэ нар болон сургуулийн багш ажилтнууд оролцож өөрсдийн амьдралын туршлага болон цаашид сургамж авах зүйлсийн тухай хүүхдүүдтэй ярилцаж, тэмцээнд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулсан байна.
1- р байранд О.Даваадалай
2- р байранд А.Тулга
3- р байранд Ц.Мөнхбаяр нар тус тус шагналт байр эзэллээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр сурагчид өөрсдийн сурсан хөгжмөө тоглож сонирхуулан, бичсэн захидлуудаа уншсан байна. Хүүхдүүдэд урам зориг итгэл найдвар өгөх үүднээс Улаан загалмайн хорооноос нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж цаашдын сурлагын амжилт хүсчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр эцэг эхчүүд болон ангийн дарга, багш нарын зүгээс талархал илэрхийлж цаашид илүү нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тэврэлтийн баярын өдөр давхцсантай холбогдон ёслолд оролцсон нийт сурагч болон оролцогч бие биенээ тэвэрч сэтгэлийн үгээ хэлж хүүхэд бүрийн инээмсэглэлээр үйл ажиллагаагаа өндөрлөсөн байна.