Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход гурав хоног үлдлээ. Шөнөдөө хасах 30, өдөртөө  хасах 20 градус хүйтэрч байсантай харьцуулахад хүйтний эрч бага зэрэг буурсан. Сар шинийн өдрүүдэд орон нутгийг чиглэсэн урсгал ихэсдэг тул цаг агаар ямар байх тухай Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргажээ.

Маргаашнаас буюу шинийн 3 хүртэл цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уурын хүрээлэнгээс гаргажээ.
 Тодруулбал, энэ сарын 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53792
0 эможи
keyboard_arrow_up