Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг чиглэлд 1,744 алба хаагч эргүүл хийж байна

2018 оны 2 сарын 12

Сар шинийн баярыг угтаж “Нийтийн-Эргүүл” арга хэмжээг өнөөдөр 05.00 цагаас эхлүүллээ.

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эргүүл хийж байна.

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1,744 алба хаагч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53754
0 эможи
keyboard_arrow_up