Буруу талдаа хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг солиулахад 1650 төгрөг төлнө

2018 оны 2 сарын 12

Arslan.mn

Буруу талдаа жолооны хүрдтэй авто машины гэрлийн тусгалыг өөрчлөхөөр болсон. Авто тээврийн Үндэсний Төвөөс төсөв гарган гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг хийж бэлэн болгосон байна.

Эхний ээлжид Монгол Улсад түгээмэл ашиглагддаг H4 маркийн галеоген ламптай тээврийн хэрэгслээс эхлэх аж. Монгол улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 260 мянга гаруй авто тээврийн 160 мянган тээврийн хэрэгсэл нь галеоген ламптай гэнэ. Эхний ээлжинд 2018 ондоо багтаагаад 100 мянган галеоген ламптай авто тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгох бөгөөд бэлдэц бэлэн болжээ.

Жолоочид машиныхаа гэрлийн тусгалын зөв болгон өөрчилсний дараа тусгай наалтыг авто машиныхаа цонхон дээр наалгах юм. Энэ наалт нь тухайн автомашин гэрлийн тусгалаа зөв болгож өөрчилсөн гэдгийг таних тэмдэг болох аж. Авто машины гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай бэлдэц суурилуулж, таних тэмдэг болох наалт наахад нийт 1650 төгрөг төлөх юм. Нийслэлийн техник хяналтын үзлэгийн төвүүдэд ойрын гэрлийг солих ажлыг хийхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53753
0 эможи
keyboard_arrow_up