Ирэх хоёр жилд баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно
2018 оны 2 сарын 12
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох ажил эхэснээр одоогийн байдлаар таван аймаг үдэж, 16 аймаг нийслэлттэй хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Таван аймаг нь баруун таван аймаг бөгөөд энэ жил замын гүйцэтгэлийг хэрэгжүүлж, ирэх жил гэхэд бүх замыг дуусгахаар төлөвлөжээ. Хатуу хучилттай авто замаар холбогдоогүй таван аймгийн хувьд 100, 100 гаруй км-ын зам үлдээд байгаа юм байна. Гүйцэтгэгч нь тодорчихсон тул цаг алдахгүй ажлыг эхлүүлнэ гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллэсэн юм. Ингэснээр бүх аймаг нийслэл улаанбаатар хоттой авто замаар холбогдвол цаашлаад аймгийн төвийг холбох ажил хийгдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53751
0 эможи