СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим орчинд худалдан авалт хийхдээ болгоомжтой байхыг анхааруулъя

2018 оны 2 сарын 12

online shopping зурган илэрцүүд

Монгол иргэд, аж ахуйн нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.

Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

КОНСУЛЫН ГАЗАР
2018 оны 2 дугаар сарын 12

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53740
0 эможи
keyboard_arrow_up