Энэ сарын 15-ны дотор ХХОАТ-ын орлогын албан татвар төлсөн тайлангаа хүргүүлээрэй
2018 оны 2 сарын 12
Иргэн та энэ сарын 15-ны дотор багтааж ХХОАТ-ын орлогын албан татвар төлсөн тайлангаа хүргүүлээрэй.Та хуулийн хугацаанд татварын тооцоогоо хийж тайлангаа хүргүүлнэ үү.
Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53715
0 эможи