Сар шинийн баярт зориулсан барилдаан МАРГААШНААС эхэлнэ

2018 оны 2 сарын 10

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан хоёрдугаар сарын 11-нээс буюу маргааш эхлэх гэж байна. Хамгийн түрүүнд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно. Үүнд 256 бөх бүртгэх аж.

БАРИЛДААНЫ ХУВААРЬ

II.11-ний 14.00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
II.12-ны 12.00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
II.13-ны 12.00 цагаас Манба дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан,
II.14-ний 12.00 цагаас Өсвөр болон Нийтийн монгол шандастаны ээлжит барилдаан,
II.15-ны 12.00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглох бөхчүүд хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр Бөхийн өргөөнд очиж, бүртгүүлэхийг Монголын үндэсний бөхийн холбоо анхааруулжээ.

Гэрэл зургийг:MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53693
0 эможи
keyboard_arrow_up