“БАРИЛГАД НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ НЬ” сургалтад хамрагдсан Монгол инженерүүд сертификатаа гардан авлаа

2018 оны 2 сарын 09

Arslan.mn

Барилга, эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлын тооцоолол чиглэлээр олон улсын болон Европын холбооны норм, норматив, стандартыг нутагшуулах, салбарын хүний нөөцийг ногоон барилгын төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр чадавхжуулах ажлын хүрээнд  “БАРИЛГАД НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ НЬ” сэдэвт сургалтыг ХБНГУ-ын Бавари мужын БИ ЭФ ЗЭТ (BFZ) сургалтын төв, БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо (МБЗТЗХ), Монголын Барилгын үндэсний Ассоциаци (МБҮА) хамтран зохион байгууллаа.
Сургалт нь таван өдөр үргэлжилсэн бөгөөд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилга хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, МБЗТЗХ-ны ерөнхийлөгч Н.Дорж, МБҮА-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд зэрэг албаны хүмүүс өнөөдөр сургалтанд хамрагдсан 50 гаруй инженерт сертификатыг нь гардуулан өглөө.   

Arslan.mn

Энэхүү сургалтаар Монголын инженерүүд эрчим хүчний хэмнэлттэй барилгын архитектур төлөвлөлт, нарны эрчим хүчийг цахилгаан, дулааны эрчим болгон тооцоход барилгын хэлбэр, нарны тусгал, байгалын хүчин нөлөөлөл, тооцоолол зэрэг ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.

Германы технологийг Монгол оронд нутагшуулахад манай инженерүүд цаашид нягт хамтран ажиллаж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой болж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53667
0 эможи
keyboard_arrow_up