Налайхын дулааны станц төхк 2017 онд зардлаа 1.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ

2018 оны 2 сарын 09

Налайхын дулааны станц ТӨХК 2017 онд зардлаа 1.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ

Налайхын дулааны станц ТӨХК  2017 онд 1109,8 сая төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвлөгөө батлагдсан хэдий ч Эрчим хүчний зохицуулах хорооноос үзүүлсэн тарифын хөнгөлөлт, технологийн шинэчлэл, горим ажиллагаа, зардлаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний дүнд 99,1 хувиар буюу 1099,7 сая төгрөгөөр үйлдвэрлэлийн зардлаа бууруулжээ.

Налайхын Дулааны станц нь  2017 онд 123,2 мянган Гкал дулаан үйлдвэрлэн хэрэглэгчдийг дулаан болон хэрэглээний халуун усаар хангах үүргээ амжилттай биелүүлсэн. Өмнөх жилүүдэд зундаа долоо хоногт 2-4 удаа хэрэглээний халуун ус өгдөг байсан бол энэ жил дотоод нөөц бололцоогоо дайчлан зуны турш хэрэглээний халуун усыг тасралтгүй өгсөн нь орон сууцны оршин суугчдын талархлыг хүлээжээ.

Цаашид техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах их ба урсгал засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа 100 хувь гүйцэтгэж үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг ханган ажиллажээ.

Мөн Ховд, Говь-Алтай аймгуудын дулааны станцад гарсан осол аваарын үед тус компанийн мэргэшсэн баг очиж ажиллан богино хугацаанд хэвийн үйл ажиллагааг нь хангасан. Эдгээр хамт олноос 2017 оны "Шилдэг ажилтан" төрөн гарсан  зэрэг олон амжилтаар ирж буй нохой жилийг угтаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53663
2 эможи
keyboard_arrow_up