30000 иргэн хувийн мэдээллээ засварласны дараа БУЦААН ОЛГОЛТ-ын мөнгийг нөхөн олгоно
НӨАТ-ын буцаан олголтоор 2017 онд худалдаа үйлчилгээ хийсэн баримтаа ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн 654 168 татвар төлөгч иргэн 78.1 тэрбум татварын буцаан олголтод хамрагдах байснаас 621 595 татвар төлөгч иргэн 77.1 тэрбум төгрөгийг буцаан олголт болгон авчээ. хувийн мэдээлэл, данс зөрсөн 11 836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ Монгол банкнаас буцсан байна.
Мөн бүртгэлийн мэдээлэл дутуу 19 000 гаруй иргэн байгаа бөгөөд дээрх иргэдэд хувийн мэдээллээ залруулах, боломж олгож өнөөдрөөс эхлэн мессэж илгээж эхэлжээ.
Хувийн мэдээлэл, банкан дахь дансны дугаартай таарч байх шаардлагатай. Дээрх 30000 иргэний хувийн мэдээлэл бүрэн засварлагдаж дууссаны дараа буцаан олголтын мөнгийг нэгдсэн журмаар олгох аж.