Гурил худалдан авахдаа жинлэж авахыг зөвлөв

2018 оны 2 сарын 08

Arslan.mn

МХЕГ-аас “Баянзүрх”, “Нарантуул”, “Баялаг-Ундраа”, “ХарХорин” худалдааны төвүүдэд зарагдаж буй  “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Од групп”, “Ургац”, “Дорнод” гэх мэтчилэн 500 гаруй нэр төрлийн гурилыг сонгож шалгалт хийжээ. Мөн “Улаанбаатар”, “Од” групп, “Хангай миллс”, “Өег гурил” гэх дөрвөн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байгаа гурилын тоон хэмжээг эталон жингээр шалгалт хийжээ. 

Шалгалтын үеэр гурилыг үйлдвэрээс гаргахдаа хэрэглэгчдэд хүрэх хүртэл ойролцоогоор 6-8 удаагийн ачиж буулгах тээвэрлэлт хийдэг учраас уутны амны оёдол сайн байх ёстой. Харин уутны амсарын алхам хол байгаагаас бургиж, асгарч жингийн алдагдал гарч байгаа явдал их гарсан байна. 

Тусгай стандартад зааснаар савласан гурилын жингийн хэмжээнээс нь хамаараад нэг хувийн хэлбэлзэлтэй байж болох бөгөөд үүнээс өөр ямар нэгэн зөрчил илрээгүй аж. Гэхдээ МХЕГ-аас иргэд гурил худалдан авахдаа жин дээр жинлэж авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53605
0 эможи
keyboard_arrow_up