Монгол, Хятадын хилийн боомтууд гурав хоног ажиллахгүй

2018 оны 2 сарын 08

Arslan.mn

Олон нийтээр амрах баярын үеэр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амардаг.

Энэ дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд Монголын цагаан сарын баяраар 2018 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ны өдөр, БНХАУ-ын цагаан сарын баяр тус тус тохиож байгаатай холбоотойгоор 2018 оны 2 дугаар сарын 15,16,17-ны өдөр ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53575
0 эможи
keyboard_arrow_up