Нарны эрчим хүчний хамгийн их нөөцтэй говь цөлийн нэгээр Монголын говь нэрлэгджээ

2018 оны 2 сарын 07

ХБНГУ-ын Бавари мужийн "BFZ" сургалтын төв, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциац хамтран “Барилгад нарны эрчим хүч ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар эрчим хүчний хэмнэлттэй барилгын архитектур төлөвлөлт, нарны эрчим хүчийг цахилгаан, дулааны эрчим болгон тооцоход барилгын хэлбэр, нарны тусгалын тооцоолол зэргээр Монголын 50 гаруй инженерт мэдлэг олгох ажээ. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хувьд жилийн 270-300 өдөр нь цэлмэг бөгөөд нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байдаг байна. Үүнээс тооцоолон манай улсын нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг гэж тодорхойлжээ. Дэлхийд нарны эрчим хүчний хамгийн их нөөцтэй гурван том говь цөлийн нэгд Монгол говь ордог гэдгийг дээрх сургалтын үеэр онцоллоо. 382 мянган км квадрат талбай бүхий говийн нэг метр квадрат талбайгаас нарны эрчим хүчээр өдөрт 5.4 кВт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53545
0 эможи
keyboard_arrow_up