Нэг ч иргэн цахимаар авсан газраа ашиглаагүй байна

2018 оны 2 сарын 07

Arslan.mn

Нийслэлд 2012-2016 оны хооронд цахим газар өмчлөлийг хэд хэдэн удаа зохион байгуулсан билээ. Тодруулбал, цахим сугалааны үр дүнд нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар нийт 69836 иргэнд 3501.28 га газрыг өмчлүүлсэнбайна.   

Гэвч одоогоор өмчилсөн газраа ашиглаж байгаа иргэн байхгүй гэдгийг Нийслэлийн газрын албаны эх сурвалж хэлж байна. Харин 47466 иргэн сугалаагаар авсан газраа авто машины дугуй, мод, төмөр зэргээр тэмдэгжүүлсэн байгаа аж. Газар өмчлөх шийдвэрээ аваагүй 22370 иргэн байгаа бол захиран зарцуулах эрхийг өөрийн хүсэлтээр биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу 18 нас хүрээгүй иргэд цахим сугалаагаар газар авсан иргэдийн 32 хувийг эзэлж байгаа гэнэ.

Цахимаар нийт 44 байршилд газар олгосны 36 байршил нь авто замаас хол, ямар нэгэн цахилгааны эх үүсвэргүй зэрэг дэд бүтэц хангалтгүй газар байгаа ажээ.  

Нэг ч иргэн цахимаар авсан газраа ашиглаагүй байна

Нэг ч иргэн цахимаар авсан газраа ашиглаагүй байна

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
53528
8 эможи
keyboard_arrow_up