Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2014 оны 7 сарын 03
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтцийг шинэчлэх хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам, Монгол наадам цогцолборын Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журам, арга хэмжээ зохион байгуулах үнэ тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5351
0 эможи