НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй бол дараагийн шилжүүлгээр авна

2018 оны 2 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ын урамшууллын буцаан олголт иргэдийн дансанд орсон. Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78 тэрбум гаруй төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгч байгаа талаар Сангийн сайд мэдээлж байсан. Тэгвэл одоогийн байдлаар урамшуулалын буцаан олголт 98,2 хувьтай явж байгаа аж. 

Харин одоогоор 19 мянган хүний бүртгэл дутуу, дансаа буруу өгсөнөөс гүйлгээ нь амжилтгүй болсон 11 мянган хүний асуудал байгааг татварын ерөнхий газар утсаар холбогдон ажиллаж байна. Тиймээс иргэн та дансны мэдээллээ анхаарч мэдээллээ үнэн зөв баталгаажуулалт хийхийг зөвөлж байна. Таны хувийн мэдээлэл бүрэн, данс нь зөв байхад буцаан олголт дараагийн шилжүүлгээр таны дансанд орно. 

Та  НӨАТ-ын мэдээллээ нягтлаагүй бол http://butsaalt.ebarimt.mn/ сайтаар орж баталгаажуулаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53501
1 эможи
keyboard_arrow_up