Хөөрөг, үнэт эдлэл 500.000-300 сая төгрөгийн үнэтэй байна

2018 оны 2 сарын 07

Хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааг ‘‘Арт хаус’’ төвд дэлгэжээ. Найм дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд  XVII-XX зууны үеийн үнэт чулуугаар урласан эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, хэт хутга, эмээл хазаар, аяга, алт, мөнгөн эдлэл болон гоёл чимэглэлийг сонирхуулахаар тавьсан байлаа. Эдгээр чамин бүтээл дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ онцлогтой. Хөөрөг, үнэт эдлэл хэлбэр, хийц, он цагаасаа хамааран  500.000-300 сая төгрөгийн үнэтэй аж. Тухайлбал, XVIII зууны үеийн их гарын халтар манан хөөргийг 300 саяар үнэлсэн байв. Сар шинийн баярт зориулан гаргасан энэ үзэсгэлэн худалдаанд нийт 70 гаруй бүтээлийг дэлгэсэн бөгөөд 10 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувь хүн оролцож байгаа ажээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-ныг дуустал Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт хаус’’-д нээлттэй байна.

М.Алтанзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53498
0 эможи
keyboard_arrow_up