Энэ сард хоёр, долоогоор төгссөн дугаартай автомашин эзэмшигчид татвараа төлнө

2018 оны 2 сарын 07

Arslan.mn

Энэ сард хоёр ба долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах албан татвараа төлнө.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлөх боломжтой.

Төлбөрөө банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.

 

 

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53496
0 эможи
keyboard_arrow_up