Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нөмөр нөөлөг газраар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-11 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-9-нд ихэнх нутаар цас орж, салхи секундэд 14-16 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна. 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.