Сар шинийн өдрүүдэд 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэхээр зохион байгуулж байна.
Тухайлбал дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах юм байна.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар боллоо.
Мөн Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, нэмэлтээр 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулж байна.
Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна. Үүнд:
Хоёрдугаар сарын 15-нд
- Говь-Алтайн Есөнбулаг,
- Завханы Улиастай,
- Увсын Улаангом,
- Ховдын Жаргалант,
- Дорноговийн Замын-Үүд,
- БНХАУ Эрээн хот
Хоёрдугаар сарын 16-нд
- Хөвсгөлийн Мөрөн,
- Хөвсгөлийн Галт,
- Баянхонгорын Баянхонгор,
- Архангайн Тариат,
- Архангайн Эрдэнэбулган,
- Архангайн Чулуут,
- Говь-Алтайн Есөнбулаг,
- Булганы Гурванбулаг,
- Булганы Булган,
- Завханы Улиастай,
- Завханы Тосонцэнгэл,
- Увсын Улаангом,
- Увсын Өндөрхангай,
- Увсын Ховд,
- Увсын Зүүнговь,
- Ховдын Булган,
- Ховдын Жаргалант,
- Төв аймгийн Баянжаргалан,
- Төв аймгийн Шижир алт,
- Төв аймгийн Заамар,
- Төв аймгийн Цээл,
- Төв аймгийн Жаргалант,
- Дундговийн Сайнцагаан,
- Дундговийн Эрдэнэдалай,
- Дундговийн Сайхан-Овоо,
- Өвөрхангайн Сант,
- Өвөрхангайн Хужирт,
- Өвөрхангайн Есөнзүйл,
- Өвөрхангайн Бүрд,
- Өвөрхангайн Арвайхээр,
- Өвөрхангайн Бат-Өлзий,
- Өмнөговийн Цогтцэций,
- Сэлэнгийн Мандал,
- Дорноговь Замын-Үүд,
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|